С.Амарсайхан: 14.00 цагийн байдлаар аль хэдийн 40 мянга гаруй иргэн шинжилгээнд хамрагдаад байна

С.Амарсайхан: 14.00 цагийн байдлаар аль хэдийн 40 мянга гаруй иргэн шинжилгээнд хамрагдаад байна

Нийслэл даяар өнөөдрөөс 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Долоон буудалд ажиллаж хөл хорионы нөхцөл байдал, авч буй арга хэмжээний хэрэгжилт ямар байгаатай танилцаж байна. Энэ үеэр тэрбээр “Иргэд шинжилгээндээ маш идэвхтэй хамрагдаж байна. Бид өдөрт 30-40 мянган иргэн шинжилгээ өгнө гэж тооцоолж байсан ч өнөөдрийн 14.00 цагийн байдлаар аль хэдийн 40 мянган гаруй хүн PCR-д хамрагдсан байна” гэлээ. 

Түүнчлэн энэ үеэр төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шадар сайдад танилцууллаа. Тодруулбал, “иргэд гэртэйгээ ойролцоо газарт эргүүлд гарах хуваарьтай байсан ч оршин суугаа газраа сольсон зарим иргэн хаяг бүртгэлээ шинэчлээгүйгээс хол газарт эргүүлд гарч байна” гэв.