Тусгаарлалтаас зугтаж Налайхад очсон иргэний ойрын хавьтал гурван хүнээс халдвар илэрчээ

Тусгаарлалтаас зугтаж Налайхад очсон иргэний ойрын хавьтал гурван хүнээс халдвар илэрчээ

Налайх дүүрэгт сүүлд батлагдсан нэг гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтал болсон дахин гурван хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Улмаар Бадрал гудамж, 10 шар, 39-р байруудыг тусгаарлалтад аваад байгаа аж.

Анх халдвар авсан гэр бүлийн хувьд БЗД-ийн Наркологийн эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэн халдвар авч байранд нь хорио тогтоох үед тусгаарлалтаас зугтсан байна.  

Улмаар Налайх дүүрэгт ирсэн бөгөөд сүүлийн 14 хоногийн хугацаанд олон газраар явж, хэд хэдэн айлд зочилсон төдийгүй өглөө, орой хот, Налайхын хооронд автобусаар ирж, очсон өгүүлэмжтэй байна.

Хэдийгээр халдвар батлагдсан өдрөөс эхлэн дүүргийн шуурхай штаб, ЭМТ, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж тандалт, судалгааг хийж, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарласан ч цаашид ахин хэдэн тохиолдол нэмэгдэхийг мэдэх боломжгүй байгаа аж. Өнөөдөр мэдээлэгдсэн гурван тохиолдлуудын хоёрыг цэргийн төв эмнэлэгт тээвэрлэн хүргээд байгаа бол нэг тохиолдол нь зочид буудалд тусгаарлагдаж байсан хавьтлуудаас илэрсэн байна.

Тэдгээрийн тандалтын судалгааг хийж ойрын хавьтал болох 94 хүнийг тогтоон буудалд болоод гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтлуудыг тогтоох судалгаа хийгдэж, тандалтын багийн шинжилгээ үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв