“Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна”

“Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна”

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын удирдлагуудтай хөл хориотой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

Нийтийн тээврийн асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр "Өнөөдрийн байдлаар 13 чиглэлд 140 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа. Гомдол ирж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Иргэдийн зүгээс ихэвчлэн нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарь, нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөгөө авах, ажиллаж буй эмийн сангуудын байршил тодорхойгүй байгаатай холбоотой гомдлууд иржээ. 

Энэ үеэр Хотын дарга хуваарийн дагуу нэг өдөрт шинжилгээ өгөх хүний тоог 35 мянга гэж тооцоолж байсан ч одоогийн байдлаар 41 мянган хүн шинжилгээнд хамрагдсан талаар мэдээллээ.