“Эрдэнэс Монгол” нэгдлийнхэн “Тогоо хэмнэе” аян зохион байгуулж байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийнхэн “Тогоо хэмнэе” аян зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны төлбөрийг тирэх долдугаар сар хүртэл төрөөс хариуцах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс “Тогоо хэмнэе” аяныг санаачлан зохион байгуулж байна. Цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Багануур” “Шивээ-Овоо” ХК-ийн нийт 1700 гаруй уурхайчин 3-4 ээлжээр тасралтгүй ажиллан, төвийн бүсийн цахилгаан, дулааны станцуудад хоногт 21 мянга гаруй тонн нүүрс нийлүүлж байгаа аж.

Түүнчлэн зөвхөн ДЦС-4 ТӨХК-ийн хувьд  1400 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж, цагт 770 мегаватт цахилгаан эрчим хүч, 800 гегакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Засгаас хэрэгжүүлж байгаа энэ ажлын санхүүжилтыг улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг “Эрдэнэт” ТӨХК хариуцахаар болсон. Иймд цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед Монгол Улсын Загийн газар, ард иргэдийнхээ ачаанаас хөнгөвчилж, цаг наргүй ажиллаж буй уурхайчдынхаа   хөдөлмөрийг хүндэтгэн “Тогоо хэмнэе” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, Засгийн газрын бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлэн, эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, “Тогоо хэмнэе” аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” гэв.