ЭМЯ: Сүүлийн 24 цагт 40 хүнээс коронавирус илэрч бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 40 хүнээс коронавирус илэрч бүртгэгдлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 30468 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс Улаанбаатарт 40 хүнээс коронавирус илэрчээ. Эдний нэг нь Токио-Улаанбаатарын тусгай үүргээр нислэгээр ирсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Харин 39 хүн нь өмнө нь Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал аж. Бүртгэгдсэн тохиолдлуудын халдвар илрээгүй ойрын хавьтлуудыг гэрт нь хатуу хяналт дор тусгаарлаж эхэлжээ. Маш өндөр идэвхжилтэй хэд, хэдэн голомт байгаа аж. 

Тухайлбал, 

  • Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль
  • Монгол шинэ ХХК 
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн Цахиур эмийн сан
  • Амгалан амаржих газрууд өндөр идэвхжилтэй байна гэж гэв. 
  • Харин 21 дүгээр хорооллын Шөнийн зах болон Дарь-Эхийн нийтийн байрны голомтын хавьтал харьцангуй хумигдаж байгаа аж. 

ШУУД ҮЗЭХ: 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө