Хөвсгөл аймагт болсон зам тээврийн ослыг шинжээчид шалгаж байна

Хөвсгөл аймагт болсон зам тээврийн ослыг шинжээчид шалгаж байна

Хөвсгөл аймагт энэ сарын 14- нд зам тээврийн ноцтой осол гарч 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, нөхөр хүүхэд нь хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ талаар ТЦА-аас мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Хөвсгөл аймагт болсон зам тээврийн ослын талаарх мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нилээд цацагдаад байна. Хоёр автомашин мөргөлдөж нэг хүн нас барж, гурван хүүхэд, хоёр том хүн гэмтсэн юм. Тус хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа хэрэг шийдэгдсэн мэтээр аль нэг талыг буруутай нь шүүхээр тогтоогдсон мэтээр цацагдсан. Энэ хэрэгт яг одоо шалгалтын ажиллагаа явуулж байна. Шинжээч томилогдоод ажиллаж байгаа учир аль нэг талын буруутай эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хоёр жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ.