Сүмо үзэхээ больсон Асашёрюү гэнэт тайлбар хийх болсон шалтгаан юу байв

Сүмо үзэхээ больсон Асашёрюү гэнэт тайлбар хийх болсон шалтгаан юу байв

Рэйва хэмээх шинэ эриний анхны Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн /Нацү башё/ эхлээд хэд хонож байна. Шинэ эриний анхны тэмцээн гэдгээрээ онцлог энэ башё олон олон сонирхолтой мэдээллүүдийг ар араасаа дагуулж байгаа билээ. Үүний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түрүү бөхөд шагнал гардуулна хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл бас нэгэн дуулиан бол их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн мэдэгдэл байлаа. 

Зодог тайлаад арван жил болсон тэрээр гэнэтхэн шинэ эриний башёг тайлбарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Асашёрюү Д.Дагвадоржийг зодог тайлснаа дараа сүмогийн тэмцээнийг үзэхээ больсон гэдгээ олон нийтэд мэдээлж. Үүнтэй холбоотойгоор сүмогийн тэмцээн үзэхээ байсан аваргын тайлбарыг сонсохыг хүссэн үзэгчдийн хүлээлт ихээхэн байгаа бололтой.