НАСА Амазоны сав газрын “алтан голын” учрыг тайлав

НАСА Амазоны сав газрын “алтан голын” учрыг тайлав

Олон улсын сансрын станц(ОУСС)-ын нисгэгч  өнгөрсөн 12-р сард Амазоны орчим алтан гол урсаж буй мэт ер бусын гэрэл зургуудыг дэлхий рүү ирүүлсэн юм. Уг зургийн учрыг НАСА-аас тайлбарлажээ. Зураг дээрх "алтны голууд" нь үнэндээ зөвшөөрөлгүй алт олборлогчдын үлдээсэн ул мөр аж. Тодруулбал, тэдний ухсан нүхнүүд дээр нарны гэрэл тусахад сансраас тийн харагдаж байжээ. 

Зураг дээрх Перугийн зүүн өмнөх хэсэг Мадре де Диос хэмээх бүс нутагт олон мянган уурхайчин хууль бусаар алт олборлодог бөгөөд энэ нь байгалгийн экосистемийг  сүйтгэж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй алт олборлоход ашигладаг мөнгөн ус гол мөрөнд орж, агаар мандалд ялгардаг нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой заналхийлэл болж байна. 2019 оны нэгдүгээр сард хийсэн судалгаагаар алт олборлогчид Перугийн Амазоны ойн 22930 акр газрыг сүйтгэжээ. 

Эх сурвалж: BBC




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө