Багануур дүүрэгт гэр бүлийн хоёр хүнээс коронавирус илэрчээ

Багануур дүүрэгт гэр бүлийн хоёр хүнээс коронавирус илэрчээ

Улаанбаатар хотод Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр иргэний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр (2021.02.13) мэдээлэл хийлээ.

Энэ талаар Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням “Сар шинийн нэгэн буюу өчигдөр /2021.02.12/ Улаанбаатар хотын халдварын голомттой холбоотойгоор хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн” гэв.

Харин Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр "Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан.  Эдгээр нь “Амгалан” амаржих газрын халдварын голомттой холбоотой. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр хариу  нь эерэг гарч, батлагдлаа. Бид ойрын хавьтлын бүх судалгааг хийж дууссан. Тухайн хоёр тохиолдолтой хавьтал болсон байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Улаанбаатар хотоос сүүлийн 10 хоногт ирсэн хүмүүс гэрийн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай.

Халдвар авсан иргэд нь гэр бүлийн хоёр. Тэдний гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрч байгаа учраас хөл хорионы дэглэмээ сайтар сахих хэрэгтэй" гэсэн юм.