Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэрлэжээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэрлэжээ

Мэргэжлийн сумогийн озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр /2021.02.11/ Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэжээ. Энэ жил 29 настай Тэрүнофүжи 26 настай Ц.Доржханд гэх бүсгүйтэй гэрлэсан байна. Ц.Доржхандын хувьд Японд суралцдаг оюутан юм. 

Хос 2015 онд Тэрүнофүжиг озэки байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ. Хуримын ёслолд Исэгахама ояката гэргийн хамт, Монголоос ирсэн хамаатан садан зэрэг 20 орчим хүн оролцжээ.

 Тэрүнофүжиг олон жилийн дараах хүнд бэртлийн дараа дахин барилдаж амжилтаа ахиулан дээд зиндаандаа  хүртэл дэвшиж чадахад Ц.Доржханд үргэлж, тусалж дэмжиж байжээ.