Л.Энх-Амгалан: 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй

Л.Энх-Амгалан: 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй

Улсын төсөвт Ерөнхиий боловсролын хувийн сургуулиудын хувьсах зардал жилдээ нэлээдгүй хэмжээний тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэх мэдээлэл бий. Тухайлбал, нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож сургуулиудад хувьсах зардлыг хуваарилдаг.

Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Иймд түүн рүү захиалгатай дайралт, гүтгэлэг ирж байгаа бололтой.

Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Зохион байгуулалтай, төсөвтэй, захиалагчтай "трол"-уудаас айхгүй шүү. Улаанбаатар хотод 5 сая төгрөг  хүртэл төлбөртэй 106 сургууль, 5-10,0 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль,10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй” хэмээн мэдэгджээ.