Ирэх долоо хоногийн дундаас ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Ирэх долоо хоногийн дундаас ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.