Б.Жавхлан: Эдийн засгаа анхаарахгүй бол эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрч магадгүй

Б.Жавхлан: Эдийн засгаа анхаарахгүй бол эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрч магадгүй

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар КОВИД-19-ийн үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудал, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Ингээд Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. Тэрбээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай  нүүр тулсан энэ үед эрүүл мэндийг нэгдүгээрт тавих, эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа.

Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн.

Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. 10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно” гэж мэдээллээ.