Холимог тулаанч Д.Батгэрэл ирэх дөрөвдүгээр сард ээлжит тулаанаа хийхээр болжээ

Холимог тулаанч Д.Батгэрэл ирэх дөрөвдүгээр сард ээлжит тулаанаа хийхээр болжээ

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо болох UFC-д хүч үзэж буй Монгол тамирчин Д.Батгэрэлийн дараагийн тулааны тов гарчээ. Тодруулбал, тэрээр ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Америк тулаанч Кевин Нативидадтай тулалдахаар болжээ.

Өдгөө 27 настай Кевин Нативидадын хувьд өмнө LFA холбоонд тулалддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол хоёр дахь тулаанаа ийнхүү Д.Батгэрэлийн эсрэг хийхээр болж байна. Харин өдгөө 31 настай Д.Батгэрэлийн тухайд өнгөрсөн аравдугаар сард Кайлер Филипстэй тулалдах байсан ч Монгол Улсын хил хаалттай байсан учир тулалдаж чадаагүй юм.