ТАНИЛЦ: Л.Энх-амгалан сайд “Хувьсах зардал өгөхгүй” гэж дараах найман сургуульд хандан мэдэгдэж, шоуджээ

ТАНИЛЦ: Л.Энх-амгалан сайд “Хувьсах зардал өгөхгүй” гэж дараах найман сургуульд хандан мэдэгдэж, шоуджээ

Сар шинийн баярын өдрөөр Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өндөр төлбөртэй, хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно” гэдгээ мэдэгдсэн. Харин түүний мэдэгдэл зарим иргэдийн зүгээс талархал хүлээж байв. Учир нь нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож бүх ЕБС-уудад хувьсах зардал нэрээр хуваарилдаг юм. 

Иймд сурагчдаасаа өндөр төлбөр авдаг, дээрээс нь нэмээд улсаас хүүхэд бүрийнхээ тоогоор хувьсах зардал авдаг хувийн ЕБС бол “хүүхдийн боловсролоор далимдуулж, хэт их ашиг олдог” гэсэн үг. 

-БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ПОПУЛИЗМЫГ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА УУ-

Энэ талаар “Дата ком” компанийн захирал Д.Энхбат ч “Улсын сургууль бол нийгмийн дэд бүтэц. Хэн ч нийгмийн дэд бүтцэд төлсөн татвараа салгаж аваад явна гэдэггүй. Хувийн сургууль бол нэмэлт сонголт. Хоёулаа хэрэгтэй. Гэхдээ энэ хоёр институцийг адил түвшинд хольж ярих нь буруу. Улсын сургууль муу ажиллаж байгаа нь өөр түвшний асуудал” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Гэтэл удалгүй сайд Л.Энх-Амгалан “Зохион байгуулалтай, төсөвтэй, захиалагчтай "тролл"-уудаас айхгүй шүү. Би өндөр үнэтэй буюу 10 саяас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй” хэмээн мэдэгдсэн юм. Товхондоо, түүний энэхүү мэдэгдэл ердөө найман сургууль л үйлчлэх ажээ. Тодруулбал, улс, нийслэлийн хэмжээнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй дараах найман ЕБС л байна. 

ҮҮНД: 

1. INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR

Сургуулийн бүртгэлийн хураамж 150, сургуулийн хуримтлалын санд 4500 ам.доллар нэмж авдаг. Харин төлбөрийн тухайд 

  • Бага анги: 22.100 мянган ам.доллар /62 сая төгрөг/
  • Дунд анги: 26.900 ам.доллар /76 сая төгрөг/
  • Ахлах анги: 28.700 ам.доллар /81 сая төгрөг/

2. BRITISH SCHOOL OF ULAANBAATAR

  • Бага анги /1-6 дугаар анги/: 10.080-14.970 мянган ам.доллар /28-42 сая төгрөг/
  • Дунд анги /7-9 дүгээр анги/: 16.680 ам.доллар /47 сая төгрөг/
  • Ахлах анги /10-13 дугаар анги/: 17.920-19.350 ам.доллар /51-55 сая төгрөг/

3. AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

  • Бага анги: Монгол хүүхэд 6000 ам.доллар /17 сая төгрөг/, гадаад хүүхэд 8000 ам.доллар /22.7 сая төгрөг/
  • Ахлах анги : Монгол хүүхэд 7000 ам.доллар /19.9 сая төгрөг/, гадаад хүүхэд 9000 ам.доллар /25.6 сая төгрөг/

4. "ХОББИ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

  • Бүх анги- 15 сая төгрөг

5. ЭРЭЛ-THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA

  • Бага анги /1-5 дугаар анги/: 12.5 сая төгрөг 
  • Дунд анги /6-8 дугаар анги/: 12.7 сая төгрөг
  • Ахлах анги /9-10 дугаар анги/: 13 сая төгрөг
  • Ахлах төгсөх анги /11-12 дугаар анги/: 15 сая төгрөг

6. ORCHLON INTERNATIONAL SCHOOL

  • Бага анги /1-5 дугаар анги/: 18 сая төгрөг 
  • Дунд анги /6-8 дугаар анги/: 21 сая төгрөг
  • Ахлах анги /9-10 дугаар анги/: 23 сая төгрөг

7. УЛААНБААТАР ЭЛИТ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

  • Бүх анги: 11.9 сая төгрөг

8. GLOBAL INTERNATIONAL SCHOOL

  • Бүх анги: 10 сая

Сонирхуулахад, Хувьсах зардлыг "Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэж Үндсэн хуульд заасны дагуу олгодог. Өөрөөр хэлбэл хүүхэд 6 нас хүрч, сургуульд ороод 18 нас хүртэл олж авах боловсролыг хүүхдийн тоогоор төсөвт суулгасан байдаг. Хэддүгээр анги, аль сургууль, хэний хүүхэд байхаас үл хамааран хувьсах зардлыг төр даана гэж хуульчилсан. Иймд Үндсэн хуулийн энэхүү заалт хүчингүй болох, эсвэл бүх ЕБС-ууд төлбөргүй болж, зөвхөн улсаас олгох хувьсах зардлаараа үйл ажиллагаа явуулах нь хуулинд нийцэх нь Л.Энх-Амгалан сайдаа!