Өндрөөс үсэрч, амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварч, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Өндрөөс үсэрч, амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварч, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Силикат” хороолол барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 17:01 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус сумын харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй/-г гэр бүлийн маргааны улмаас Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ