LIVE: “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр 6, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 26 хүнээс коронавирус илэрлээ

LIVE: “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр 6, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 26 хүнээс коронавирус илэрлээ

Засгийн газраас “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явц болон сүүлийн 24 цагийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээг танилцуулж байна. 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 33,219 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн зургаан тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээр илэрсэн бол үлдсэн 26 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт тусгаарлалтад шилжлээ. Нийслэлд "Амгалан" амаржих газар, Наркологийн төв эмнэлэг мөн “Цахиур төмөр” эмийн сан гэх мэт таваас зургаан голомтын халдвар идэвхтэй үргэлжилж байна" гэв.