С.Энхболд: Хөл хорио дуусмагц вакцинжуулалтаа эхлүүлнэ

С.Энхболд: Хөл хорио дуусмагц вакцинжуулалтаа эхлүүлнэ

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газрын ордноос өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд “Хөл хорио 02 дугаар 23-наас дуусаж байна. Хөл хорио дуусмагц вакцинжуулалтаа эхэлнэ. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байна. Хадгалалтын бэлэн байдлыг хангасан. Тухайлбал, “Pfizer” вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан байна. 

Улаанбаатар хотод 410 мянган өрх оршин суудаг. Одоогоор 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. PCR  шинжилгээ гурав хоногийн хүчинтэй. 2020 оны долдугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнийг хамруулах ба үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хамруулна” гэв. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө