Шинийн нэгний өглөө "Айраг" өртөөнд вагон мөргөлджээ

Шинийн нэгний өглөө "Айраг" өртөөнд вагон мөргөлджээ

Улаанбаатар төмөр замын “Айраг” өртөөний зам дээр шинийн 1-ний өдөр буюу энэ сарын 11-ны өдөр чингэлэг тээвэрлэж явсан гурван вагон замаас гараад зогсож байсан вагонтой мөргөлджээ. Уг хэргийг "Улаанбаатар төмөр зам" болон хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүн бэртэж гэмтээгүй аж.