СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөх нуурын усанд нэг иргэн осолдож нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөх нуурын усанд нэг иргэн осолдож нас баржээ

Долдугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хөх нуурт нэг иргэн усанд осолдож нас баржээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурт нас барсан гэх мэдээллийн дагуу шалгалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай эрэгтэй 30 настай Э нь тус нуурын усанд осолдож нас барсан байжээ.

Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд голын эрэг дээрх гэрчүүдээс мэдүүлэг авсан байна.