ТАНИЛЦ: Энэ сарын 23-наас эхлэх бүх нийтийн вакцинжуулалтын хуваарь

ТАНИЛЦ: Энэ сарын 23-наас эхлэх бүх нийтийн вакцинжуулалтын хуваарь

Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд хөл хорионы хугацаа дуусмагц "бүх нийтийн вакцинжуулалт" эхэлнэ гэж мэдэгдсэн. Тодруулбал, хоёрдугаар 23-наас эхлэн бүх нийтийн вакцинжуулалт явагдана, эхний ээлжийн вакцинуудыг хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн болсон хэмээн удирдлагууд мэдээлж байгаа юм. Тэгвэл иргэдийг ямар дарааллаар вакцинд хамруулах хуваарь гарчээ. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулах бол дараагаар нь онцгой байдал, цагдаагийн алба хаагчдыг хамруулахаар болжээ.

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байгаа бөгөөд COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 60 хувийг буюу 2 сая орчим хүнийг хамруулах ба үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хамруулна гэж ЭМ-ийн сайд мэдэгдээд байна.

 




Өнөөдөр морь өдөр

37 минутын өмнө