ГХЯ: Японд болсон газар хөдлөлтийн үеэр бэртсэн 130 хүний дотор манай улсын иргэд байхгүй

ГХЯ: Японд болсон газар хөдлөлтийн үеэр бэртсэн 130 хүний дотор манай улсын иргэд байхгүй

Энэ сарын 14-нд Японы зүүн бүс нутгаар орон нутгийн цагаар 23.07 минутад 7,1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн гол цэг Фукушима, Мияги мужуудад 130 гаруй хүн хүнд болон хөнгөнөөр бэртсэн талаар тус улсын удирдлагууд мэдэгдэж байсан юм. Газар хөдлөлтийн улмаас зарим мужид хөрсний нуралт үүсэж, томоохон хурдны замуудад эвдрэл гарч, далайн эргийн далангууд нуржээ. Түүчнлэн Токио болон Канто, Тохоку мужуудын 850 мянга орчим өрх цахилгаангүй болсон аж.

Харин манай улсын ГХЯ-наас “Японд болсон газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Харин 120-130 хүн бэртэж гэмтсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор монгол хүн одоогоор байхгүй гэдгийг Элчин сайдын яамнаас мэдээлсэн” байна. Тус улсад манай улсын 12,949 хүн иргэн амьдарч байна.

Газар хөдлөлтийн төв нь далайн эргийн Нами хотоос зүүн хойд зүгт 74 миль зайд/100 гаруй км/ ойролцоогоор 56 км гүнд болсон хэмээн АНУ-ын Геологийн алба мэдэгджээ. Мөн эрх баригчид цунамигийн ямар нэгэн сэрэмжлүүлэг гаргаагүй байна.