А.Амбасэлмаа: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээр 9, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнээс коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээр 9, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнээс коронавирус илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд "Нэг хаалга-нэг шинжилгээ" хөтөлбөрийн үйл явцын талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 37,530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Уг 33 хүний 24 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол ес нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1578, улсын хэмжээнд 2416 боллоо. Үүнээс 1760 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 643 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 77, хөнгөн 561 байна" гэв. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

50 минутын өмнө