БНХАУ-д чанга дуу чимээний тусламжтайгаар бороо оруулах шинэ технологи туршиж эхэлжээ

БНХАУ-д чанга дуу чимээний тусламжтайгаар бороо оруулах шинэ технологи туршиж эхэлжээ

БНХАУ олон жилийн өмнөөс цаг уурын өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж, түүнийхээ хүрээнд бороо оруулах шинэ технологиуд туршсаар ирсэн.

Тодруулбал, үүл буудах, нисгэгчгүй онгоц хөөргөх, пуужин харвах зэрэг технологиуд байдаг бөгөөд ихэвчлэн тэмдэглэлт ойн баярууд, томоохон арга хэмжээнүүдийн өмнө ган гачигийг арилгах зорилгоор дээрх аргуудыг орон нутгийн түвшинд ашигласаар ирсэн юм. Тэгвэл эрдэмтэн Ван Гуанцянаар удирдуулсан БНХАУ-ын Цинхуа их сургуулийн эрдэмтэд бороо оруулах шинэ технологи туршжээ.  

Тодруулбал, эрдэмтдийн баг дууны долгионы нөлөө хур тунадасны хэмжээг 17 хувиар нэмэгдүүлдгийг олж мэдэн шинэ технологио боловсруулсан байна.

Энэхүү төхөөрөмж нь чанга яригч шиг бөгөөд дизель түлшээр ажилладаг, 160 дБ хүртэлх хэмжээний дуу чимээ гаргадаг аж. Цинхуа их сургуулийн эрдэмтэд хэдэнтээ туршилт хийн амжилттай болсон ч зарим шинжээчид тэдний ажлыг шүүмжилж эхэлжээ. Учир нь хур тунадас ороход чанга дуу чимээ нөлөөлдөг гэдгийг тайлбарлах шинжлэх ухааны үндэслэл одогоор байхгүй юм. Тиймээс бороо оруулахын тулд энэ аргыг удаа дараа давтах шаардлагатай болж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж зарим эрдэмтэд үзэж байна.