Олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр тав хоногийн хугацаанд 26 хүнээс халдвар илрээд байна

Олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр тав хоногийн хугацаанд 26 хүнээс халдвар илрээд байна

Энэ сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хөтөлбөрийн хүрээнд нийт 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Энэ хугацаанд нийт 26 хүнээс халдвар илрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр 9 хүнээс коронавирус илэрсэн. Үүнээс харахад олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр хоногт 5-6 хүнээс халдвар илэрч байна тооцоолж болохоор байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр “Одоо шинжилгээний 7 хоног үлдсэн байна. Энэ хугацаанд өрх бүрээс шинжилгээ авч Улаанбаатар хотын айл өрхүүдийн хүрээнд халдвар ямар түвшинд тархсан байгааг тогтоох нь өндөр ач холбогдолтой бөгөөд цаашид иргэд хэвийн амьдрал руу орох суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

12 хоногийн хөл хорио гэдэг нь тархвар талаасаа халдварын нууц үеийг хоёр удаа нийлүүлсэнтэй дүйх хэмжээний хугацаа. Өөрөөр хэлбэл, ямар ч ковид авсан иргэнд 5-7 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байгаа. Хэрэв 12 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагууд эмчлэх ажлыг хийнэ. Мөн шинж тэмддэггүй өвчилж буй хүмүүсийг илрүүлэх боломжтой” гэв.