Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ

Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай ахлах байлдагч С энэ сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цэргийн 0129 дүгээр ангийн хашаанд зэс уяагаар өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан. 

Ингээд талийгаачийн цогцсыг энэ сарын 09-ны өдөр Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн нутагт нь хүргэж ирэхэд, тэднээс “Талийгаачийн гэрээслэл болон шүүх эмнэлгийн дүгнэлт” зэргийг шаардан нутгийн иргэд эсэргүүцэл илэрхийлсэн юм. 

Учир нь талийгаач нас барахаасаа өмнө хоёр хоногийн өмнө ахынхаа эхнэр болон найз нөхөдтэйгээ мессенжерээр холбогдож “дарамттай байгаа талаараа” мэдэгдсэн гэж буй юм.

Гэтэл түүний утас нь олдохгүй байгаа бол түүнийг нас барсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээгүй байхад мэдээллийн сайтад “гэрээт цэргийн алба хаагч өөрийгөө боомилсон байдалтай нас баржээ. Түүний биеэс “аав аа, ээж ээ уучлаарай. Хүү нь түрүүлээд явлаа” гэсэн утгатай гэрээслэл олдсон байна” гэх мэдээлэл цацагдсан эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Иймд нутгийн иргэд тус хэргийг гаднын нөлөөтэй гэж үзэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд гаднын нөлөө орох вий гэдэг санаа зовниж байгаа ажээ. Ингээд тус хэргийн үнэн мөн тогтоогдохгүй бол цаашид цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй хэмээн эсэргүүцэж байгаа ажээ. 

Мөн задлан шинжилгээний хариуг эх хувиар нь үзүүлэх, гэрээслэлийн эх хувийг гэр бүл, найз нөхөд, багш нарт нь үзүүлж өөрийн бичиг нь мөн эсэхийг нягтлуулах, ар гэрт нь нөхөн төлбөр олгох зэрэг асуудлаар тус сумын хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд болон нийслэлд амьдарч байгаа иргэд нэгдэж гарын үсэг зурж, холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа ажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө