Засгийн газар "Эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй" гэдэг байр суурьтай байна гэв

Засгийн газар "Эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй" гэдэг байр суурьтай байна гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх гуравдугаар сарын 1-ээс Ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар хичээллүүлэх саналыг энэ сарын эхээр УОК-д тавьсан. Дарааллын хувьд уг саналыг УОК хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Танхимаар хичээллүүлэх эсэх асуудлаар олон нийтийн дунд судалгаа явуулахад 60 хувь нь дэмжсэн бол 40 хувь нь хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн үр дүн гарсан байна.  Дархлаажуулалтын ажил явагдаж байгаа. Засгийн газар мэдээж эрсдэлтэй орчинд танхимаар хичээллэхгүй гэдэг байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдсэний дараа мэдээлнэ. Ингэхдээ мэдээж тулгахгүй, эрт мэдээлнэ” гэв. 




Өнөөдөр хулгана өдөр

54 минутын өмнө