Л.Эрдэнэчимэг: "АстраЗенека"-аас 300 мянган вакцины тун авна

Л.Эрдэнэчимэг: "АстраЗенека"-аас 300 мянган вакцины тун авна

“Монос” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ирэх гуравдугаар сард “АстраЗенека” “Монос”-д вакцинаа нийлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр “АстраЗенека”-д 300 мянган вакцины захиалга өгсөн талаараа мэдээллээ.

Тодруулбал, тэрбээр “АстраЗенекагаас вакцины үнийн санал болон гэрээний нөхцөл ирлээ. Өнгөрсөн 12 сараас хойш ярилцаж эхэлсэн. Маш удаан урагшилж байна. 300 мянган вакцины захиалга өгсөн. Томоохон компаниуд ажиллагсдадаа хийх вакцины захиалга өгч байгаа. Яг хэзээ нийлүүлэх талаар удахгүй мэдэгдье” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан хэлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө