Ховд, Хөвсгөл аймагт 3,9-4,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн, хохирол учраагүй гэж МЭДЭГДЖЭЭ

Ховд, Хөвсгөл аймагт 3,9-4,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн, хохирол учраагүй гэж МЭДЭГДЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд манай улсын зарим газруудад газар хөдлөлт бүртгэгдэж, геологийн гаралтай энэхүү аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа талаар албаныхан мэдээлж, сэрэмжлүүлж байна.

Тэгвэл өчигдөр Онцгой байдлын газарт Ховд, Хөвсгөл аймгийн нутагт 3,9-4,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн гэж мэдээлжээ.

ТОДРУУЛБАЛ, ТУС АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛД:

  • Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, Ө-47°08’24”, У-92°34’48″/ 02.15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Ө-51°32’24”, У-100°13’48”/02.15-ны өдрийн 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан” ОБЕГ-аас мэдээлжээ.

Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байж. Газар хөдлөлтийн үед дагаж мөрдөх ОБЕГ-ын мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах заавартай ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө