Хойд Солонгосын хил орчимд явж байсан сэжигтэй этгээдийг саатуулжээ

Хойд Солонгосын хил орчимд явж байсан сэжигтэй этгээдийг саатуулжээ

БНСУ-ын тал нэвтрэх хориотой бүс болох БНАСАУ-ын хил орчмын цэрэггүй бүсэд нэгэн сэжигтэй этгээдийг баривчлагджээ.

Энэ тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэн байна.

Сэжиг бүхий нэг хүн нэвтрэх хориотой бүсэд байрладаг харуулын байр орчимд өнөөдөр өглөө саатуулагджээ. Баривчлагдсан хүн аль улсын иргэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор Штабуудын дарга нарын хороо энэ хэргийг шалгаж байгаа аж. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус иргэн нь дүрвэгч байж болзошгүй аж. Сүүлийн жилүүдэд хоёр Солонгосын хил орчимд хууль бусаар хил нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Korea Times