Хөдөө аж ахуйг дэмжих сангийнхан архидсан тул захирал Н.Төмөрхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хөдөө аж ахуйг дэмжих сангийнхан архидсан тул захирал Н.Төмөрхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ цагт  ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байран дээрээ архидаж, согтуурсан үедээ зодолдож, танхайрсан гарсан байгаа юм.

Тодруулбал, тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар нийлж, ажлын байрандаа .архидан, зодолдож  танхайрсан учир цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн талаар tsahiur.mn сайт мэдээлжээ.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дөнгөж сая тушаал гаргаж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг өнөөдөр /2021.02.16/-өөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Сонирхуулахад, Н.Төмөрхүү нь УИХ-ын сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан төдийгүй Зам тээврийн сайдын албан тушаал хашиж байсан нэгэн билээ. 

ХХААХҮЯ-ны сайдын тушаал




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө