Өнөөдөр Баянгол дүүргийн иргэдээс PCR шинжилгээ авна

Өнөөдөр Баянгол дүүргийн иргэдээс PCR шинжилгээ авна

Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр суурин 21 цэг, явуулын 97 цэгт өргөтгөсөн шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Иймд иргэний үүргээ биелүүлэн, харьяа хорооныхоо заасан байршилд очиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг дүүргийн шуурхай штаб уриаллаа. Тус дүүрэгт нийт 63 мянган өрх байдгаас 23 674 өрх буюу 37.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ сарын 23-ныг хүртэл нийт 25 хорооны үлдсэн өрхөөс шинжилгээ авах ажил үргэлжлэх аж.

“Нэг хаалга–нэг шинжилгээ”-г зохион байгуулах байршлууд