А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталаас 27, олон нийтийн дундаас нэг тохиолдол илэрлээ

А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталаас 27, олон нийтийн дундаас нэг тохиолдол илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд "Нэг хаалга-нэг шинжилгээ" хөтөлбөрийн үйл явцын талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 38409 хүнд шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрлээ. Уг 28 хүний 27 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол нэг нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1605, улсын хэмжээнд 2444 боллоо. Үүнээс 1777 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 654 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 561 байна" гэв.