Сард 10-14 удаа нислэг үйлдэж, тийзний үнийг хямдруулан тусгаарлах хоногийг багасгана гэв

Сард 10-14 удаа нислэг үйлдэж, тийзний үнийг хямдруулан тусгаарлах хоногийг багасгана гэв

Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг ГХЯ ханган ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлж, тусгаарлалтын хоногийг багасгах аж.