Японд амиа хорлолт нэмэгдэж байгаа тул  "ганц бие иргэд"-ээ тоолохоор болжээ

Японд амиа хорлолт нэмэгдэж байгаа тул "ганц бие иргэд"-ээ тоолохоор болжээ

Япон улсад цар тахлын үеэр амиа хорлолтын тоо эрс өссөнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид ганц бие амьдрадаг хүмүүсийн тоог нарийвчлан тогтоохоор төлөвлөжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн цар тахлын нөхцөлд ганцаардмал иргэдийн асуудал улам хурцдаж байгаад Японы эрх баригчид ихээхэн санаа зовниж байгаа гэнэ.

Тиймээс Засгийн газраас ганц бие хүмүүсийн асуудалд онцгойлон анхаарахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ёсихидэ Суга ганц бие хүмүүсийн асуудлыг хариуцах үүргийг Бүс нуттгийн хөгжлийн сайд Тэцуси Сахамотод даалгасан бөгөөд сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын дэргэд тусгай хэлтэс байгуулагдан, ганц бие хүмүүст дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг боловсруулахаар болжээ.

Эх сурвалж: CNN