Ховд аймагт гурван ихэр мэндэлжээ

Ховд аймагт гурван ихэр мэндэлжээ

Өнөөдөр /2021.02.17/ Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн байна. Тодруулбал, Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийнд гурван ихэр мэндэлжээ. 
Ихрүүдийн хоёр нь хүү нэг нь охин гэнэ.
Аймгийн төвийн Эх барих эмнэлгийн эмч, сувилагчдын өргөн баг бүрэлдэхүүн ажиллаж гурван ихрийг эх барьж авчээ.