Нэг айлын дөрвөн хүн угаартсаны дотор нэг сартай нярай байжээ

Нэг айлын дөрвөн хүн угаартсаны дотор нэг сартай нярай байжээ

Коронавирустэй холбоотой үйл явдалд нийгмийн бусад асуудлууд дарагдаж төдийлөн анхаарал татаж, шийдвэрлэгдэж чадахгүй байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа коронавирус цар тахалд хэт чиглэгдэж бусад өвчнөөр өвдөж буй хүмүүс эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байна гэх шүүмжлэл байгаа юм. 

Мөн сүүлийн үед хүйтний эрс чангасаж галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой угаартаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох  үйл явдал гарсаар байгаа юм. Энэ  сарын 16-ны өдөр л гэхэд нэг бүлийн дөрвөн хүн угаартсан хэрэг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гарсан байна. Нэг сартай нярайгаас авахуулаад 11, 32, 39 настай иргэд байжээ. 

Тус гэр бүлийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлж, угаартсан шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас шалгаж байна.