Ким Жон Уны эхнэр жилийн дараа олон нийтийн өмнө гарч иржээ

Ким Жон Уны эхнэр жилийн дараа олон нийтийн өмнө гарч иржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гэргий Ри Сол Жу сүүлийн жил гаруйн хугацааны дараа олон нийтийн өмнө ил гарсан бөгөөд Пхеньяны нийслэлд байх Мансудаэ урлагийн театрт болсон концертын үеэр нөхөртэйгээ хамт байгаа гэрэл зураг нь төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэгджээ.

Тус улсын албан ёсны сонин “Родонг Синмун” Лхагва гарагт Кимийн талийгаач аав, удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн өдрийг тохиолдуулан болсон нэгэн ёслолын арга хэмжээний үеэр хосуудын гэрэл зургийг дарчээ. Ким Жон Унтай хамт олон нийтийн гол арга хэмжээнд үргэлж хамт явдаг байсан Ри өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш олны өмнө харагдахаа больсон бөгөөд зарим эх сурвалжууд түүнийг эрүүл мэндийн асуудалтай болон жирэмсэн болсон байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байсан юм.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Ри, Ким нарыг гурван хүүхэдтэй гэж мэдээлдэг боловч тэдний талаар олон нийт төдийлөн мэддэггүй аж. Мөн төрийн хэвлэл дээр гарсан концертийн үеийн гэрэл зургууд дээр нэг ч хүн амны хаалт зүүгээгүй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera




ГҮМҮДА-Тэр ертөнц

37 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө