Коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан иргэн нас баржээ

Коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан иргэн нас баржээ

Өчигдөр /2021.02.17/ коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-ийн клиникт эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тус иргэн нь энэ сарын 14-нд оношлогдсон бөгөөд биеийн байдал нь нэн хүнд байсан.

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан" гэв.