427 сая хүрсэн автомашины дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна гэв

427 сая хүрсэн автомашины дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна гэв

Энэ долоо хоногийн Даваа гараг /2021.02.15/-аас эхлэн азын гэх ижил тоотой автомашины дугаарыг дуудлагаар худалдах ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж эхэлсэн.

Харин дуудлага худалдааны эхний өдөр хамгийн өндөр үнэ болох 427 саяд хүрсэн 0001 УАР дугаар зарагдаагүй юм. Учир нь дуудлага худалдаанд иргэд 50 мянган төгрөгийн барьцаатай оролцсон нь “автомашины дугаарын үнийн хий хөөсрөл”-ийг бий болгож, хэт өндөр үнэ өгч шалгарсан хүмүүс 24 цагийн дотор төлбөрөө төлж чадалгүй дуудлага худалдаа нь цуцлагдсан.

Харин зарагдаагүй дугааруудыг дахин дуудлага худалдаагаар оруулна гэдгийг тус төвийн төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж мэдэгдэж байсан юм. Иймд дуудлага худалдаагаар өндөр үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зарахаар болж байна.

Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө