"АПУ" ХК энэ онд 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилана

"АПУ" ХК энэ онд 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилана

"АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг энэ сарын 15-нд гаргажээ.

Ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм байна. Мөн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоожээ.

2020 он гарснаас хойш тус компаниас нэгж хувьцаа бүрт нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Хөрөнгийн бирж