И.Мөнхжаргал: Анхан болон давж заалдах шатны шүүгч нар мэдрэл муутай, авлигал аваад байна гэх ойлголт иргэдэд байна

И.Мөнхжаргал: Анхан болон давж заалдах шатны шүүгч нар мэдрэл муутай, авлигал аваад байна гэх ойлголт иргэдэд байна

“Шударга байдал ба олон нийтийн итгэл” хэлэлцүүлэг болж иргэд олон нийт болон салбарын мэргэжилтнүүд санал, хүсэлтээ хэлэн зарим асуудлаар шийдэлд хүрсэн юм. 

Энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргалын шүүхийн шийдвэртэй холбоотой хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Тодруулбал тэрбээр “ Та бүгд өнөөдөр шинэ хууль, ёс зүйн дүрэм, хэн, хэнийг томилдог тухай л яриад байна. Гэтэл иргэд арай өөр юм хүлээгээд байдаг. Хэрэг, гомдлын 90 орчим хувь нь давж заалдах шатны шүүхэд очдог. Хянан шийдвэрлэсэн хэрэг нь 909, хэвээр баталсан нь 381. Энэ нь 42 хувьтай. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай. Хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харж байна гээч. Анхан шатны шүүгч нар мэдрэл муутай юм байна. Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авлигал аваад хүчингүй болгож засаад байна ойлголттой үлдэж байна.  Шүүгч нартай уулзаж энэ талаар зөндөө асуусан. Юу гэж хариулдаг вэ гэхээр “Хэрэг бүхэн шинэ. Шийдэж буй хуульч нар өөрийн итгэл үнэмшлээрээ шийддэг” гэдэг. Гэхдээ шийдэж буй хууль нь нэг шүү. Ажиллаж байгаа орчин чинь нэг, ёс зүйн дүрэм чинь нэг. Анхан шатны шүүх дээр иргэнийг 500 мянгаар торгосон бол давж заалдах шатны шүүх дээр хүчингүй болдог. Эсвэл нэмэгддэг, өөрчлөгддөг. Яахаараа хоёр хэрэг тутмын нэг өөрчлөгдөөд байдаг юм бэ. Энэ та нарын мэдлэг, боловсролтой холбоотой юм уу, авлигалтай холбоотой юм уу?. Үүнд та нар хариулт өгөх хэрэгтэй” гэсэн юм. 

Ү3ЭХ: