ВИДЕО: Д.Трампын казиногийн барилгыг нураах ажлыг ойроос үзсэн хүмүүс 10 долларын тасалбар авчээ

ВИДЕО: Д.Трампын казиногийн барилгыг нураах ажлыг ойроос үзсэн хүмүүс 10 долларын тасалбар авчээ

Өчигдөр АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг нураажээ.

Нураах ажиллагааг үзэхийг хүссэн хүмүүс 10 долларын тасалбар авч үзсэн бөгөөд казиногийн хуучин барилгад байрлуулсан 3,000 тэсрэх бодисыг дараалан дэлбэлснээр барилга 20 секундын дотор нурсан байна.

Түүнээс гадна дэлбэлэх товчийг дарах эрхийг үнэ хаялцуулж зарах гэж байсан ч барилгын эзний хүсэлтээр дуудлага худалдааг цуцалжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан бөгөөд тухайн үед Холливудийн жүжигчид, рок оддын цуглардаг байсан казино сүүлдээ дампуурлын ирмэгт хүрч, Трамп 2009 онд энэхүү бизнесээс гарч байжээ. Бусад хөрөнгө оруулагчид нь казиног аварч чадаагүй тул 2014 онд хаалгаа барьсан байна. Тэр үеэс хойш уг барилга эзэнгүй хаягдаж, балгас болоод байжээ.