Талийгаач өмнө нь цэргийн алба хаасан тул дарамтад орж, амиа хорлохгүй гэж үзэж байгаа аж

Талийгаач өмнө нь цэргийн алба хаасан тул дарамтад орж, амиа хорлохгүй гэж үзэж байгаа аж

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай ахлах байлдагч С энэ сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цэргийн 0129 дүгээр ангийн хашаанд зэс уяагаар өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан. 

Ингээд талийгаачийн цогцсыг энэ сарын 09-ны өдөр Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн нутагт нь хүргэж ирэхэд, тэднээс “Талийгаачийн гэрээслэл болон шүүх эмнэлгийн дүгнэлт” зэргийг шаардан нутгийн иргэд жагсаж, эсэргүүцэл илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл талийгаач өнгөрсөн жил Ховд аймгийн Үенч суманд хугацаат цэргиййн алба хааж, ирээд удалгүй цэргийн алба хүн болохоор шийдэж, гэрээт цэргийн алба хаагч болж Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангийг ийнхүү зорьсон байжээ.

Иймд түүнийг цэргийн дэг жаягт дасчихсан, нэг хоёр удаа загнуулах, ганц нэг ухамсрын шанаа хүртсэн ч сэтгэл санаагаар унаж, амиа егүүтгэх хэмжээнд хүрэхгүй, иймд түүний амиа алдахад ямар нэг шалтгаан байгаа гэж нутгийнхан нь үзэж байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө