ТАНИЛЦ: II, III сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн ХУВААРЬ

ТАНИЛЦ: II, III сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн ХУВААРЬ

Гадаадад байгаа иргэдийг ойрын хугацаанд авчрах тусгай үүргийн нислэгийн хуваарийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр /2021.02.18/ танилцуулав.

Тэрээр энэ үеэрээ “УОК-оос өчигдөр гадаадаас ирсэн бүх иргэнийг 10 хоног тусгаарлах байранд байлгаж, нийтдээ 14 хоног тусгаарлах ёстой шаардлагыг харгалзан үлдсэн 4 хоног гэрээр нь тусгаарлан ажиглах шийдвэр гаргасан.

Тусгаарлах хоногийг ийнхүү бууруулсан тул иргэдээ авчрах нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарлаа. Тиймээс энэ сард ч нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Өмнө нь энэ сард нийтдээ дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан бол дахин хоёр нислэг нэмэлтээр нисгэхээр болсон.

ҮҮНД:

  • Хоёрдугаар сарын 19-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 24-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр Алматы-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэсэн үг.

Харин гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэгээр 1,920 иргэнээ авчирна.

ГУРАВДУГААР САРД:

  • Гуравдугаар сарын 2, 3, 12, 24, 28, 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 11, 15, 25-ны өдрүүдэд Токио-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Франкфурт-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сард БНСУ-руу үйлдэх дээрх зургаан удаагийн нислэгийн хоёр нь зөвхөн транзит зорчигчдыг татаж авах зорилготойг онцлоё. Учир нь тус улсад цар тахлын нөхцөл байдлаар харьцангуй намжсан. Гэхдээ мэдээж эрсдэл бий. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сөүл хотоор дамжиж транзит нислэгээр эх орондоо ирэх иргэдийг БНСУ-аас ирэх иргэдтэй холихгүй байх зарчмыг баримтална. Мөн Япон улсад зарласан онц байдал ирэх сарын 7-ны өдөр цуцлагдаж буй. Үүнтэй холбоотойгоор Япон улсад зорчих визтэй иргэдийг тусгай үүргийн нислэгүүдээр хүргэж өгөх боломжтой болсон" гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө