Оюутнаа үсээ хараар будуулахыг шаардсан Япон сургууль 330 мянган иенийн нөхөн төлбөр өгөхөөр болжээ

Оюутнаа үсээ хараар будуулахыг шаардсан Япон сургууль 330 мянган иенийн нөхөн төлбөр өгөхөөр болжээ

Японд 21 настай нэгэн оюутан хүрэн өнгийн үснээсээ болж сургуулиа хаяхад хүрчээ. Учир нь сургуулиас охидыг үсээ будуулахыг хориглодог бөгөөд төрөлхийн хүрэн үстэй охиныг багш нар нь удаа дараа загнаж, үсээ хараар будахыг шаардсан аж. Улмаар түүнийг зарим хичээл, сургуулийн аялалд хүртэл оролцохыг хориглосон байна.  

Энэ явдлыг тэвчиж чадаагүй охин шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэвч шүүх сургуулийг хууль ёсны шаардлага тавьсан гэж үзсэн байна.

Тодруулбал, оюутнуудыг хичээлдээ анхаарахыг уриалахын тулд хууль ёсны дүрмийн дагуу шаардлага тавьсан гэжээ. Гэхдээ охинд сэтгэл санааны нөхөн төлбөр болгож 330 мянган иен өгөх шийдвэр гаргасан байна.

Энэ явдал Японы цахим сүлжээнд нэлээдгүй маргаантай сэдэв болж иргэд хоёр хуваагдаж байна. Зарим иргэн тус сургуулийг хүний эрхэнд халдсан гэж үзэж байгаа бол зарим нь эсрэгээрээ охиныг буруутгаж байгаа юм. Японы олон сургууль сурагчдын гадаад төрхөнд хатуу хяналт тавьдаг. Тэр ч байтугай сурагчдыг ямар өнгийн дотуур хувцас өмсөхийг хүртэл заадаг сургуулиуд байдаг аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө