Кино театр, фитнессүүдийн үйл ажиллагаа явуулах нийтлэг журмыг ирэх бямба гарагт танилцуулахаар болжээ

Кино театр, фитнессүүдийн үйл ажиллагаа явуулах нийтлэг журмыг ирэх бямба гарагт танилцуулахаар болжээ

Энэ сарын 11-23-ны хооронд нийслэл даяар хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс PCR шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Харин энэ сарын 23-ны өдрөөс нийслэл даяар тогтоосон хөл хориог цуцалж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх болно гэдгийг удирдлагууд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хоёрдугаар сарын 23-наас кинотеатруудыг танхимийн 25 хувийн дүүргэлттэйгээр нээхээр төлөвлөж байгаа талаар Засгийн газраас мэдэгдсэн ч урсгал зардалаа нөхөж дийлэхгүй тул 25 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг бизнес эрхлэгчид мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газрын ОНХХД Ц.Ганзориг “кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил” хэмээн мэдэгджээ.

УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг ААН-үүдийн үйл ажиллагаа явуулах нийтлэг түр журмыг боловсруулж танилцуулсан. Энэ журмыг хоёрдугаар сарын 20 буюу ирэх бямба гарагт олон нийтэд танилцуулахаар болжээ.