Д.Нямхүү Иргэний хэргийн шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргажээ

Д.Нямхүү Иргэний хэргийн шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргажээ

Өнгөрсөн сарын 19-ний орой /2021.01.19/ "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан, өвчтөн тээвэрлэх журмыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. 

Иймд Д.Нямхүү нь "тус албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан" хэмээн үзэж, эргэж албан тушаалдаа томилогдохоор Шүүхэд хандсан гэх албан бус мэдээллийг бид өмнө нь нийтэлж байсан. 

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 18-нд тэрээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Түүний хувьд ковидын онцгой нөхцөл байдалд ажлын хариуцлага алдаад зогсохгүй, аж ахуй нэгж, иргэдийн зүгээс ХӨСҮТ-д хандивласан мөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй мөн ажилчдаа сэтгэл зүйн болон бие мах бодийн дарамтад байлгадаг, цалингийнх нь урамшууллаас авсан байх магадлалтай гэх үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн ХӨСҮТ-ийн захирлаар олон жил ажиллахдаа тус эмнэлгийн барилгыг огт өөд нь татаагүй, урсгал завсаруудыг хийгээгүй гэх баримт бүхий мэдээлэл оны өмнөхөн дэлгэгдэж байсан билээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө