Долоон настай охины хурууг сүхээр тасалж хүнд гэмтээсэн этгээдийг өнөөдөр шүүнэ

Долоон настай охины хурууг сүхээр тасалж хүнд гэмтээсэн этгээдийг өнөөдөр шүүнэ

Долоон настай Я охиныг нагац ах болох Чинтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууны нэг хоёрдугаар үеийг цавчиж тасалсан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас хэлэлцэх юм. Бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөр гэгчид эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар бага насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл ангиар ял төлөвлөөд байгаа аж.

Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Чинтөр нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасласан бөгөөд охин яаралтай хагалгаанд орсон билээ. Охины хурууг залгах хагалгааг хийсэн ч одоогоор зарим хуруунууд нь харлаж ажиллагаагүй болж дахин хагалгаанд орохоор болоод буй.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө