ВИДЕО: ХӨСҮТ-ийн жолооч нар ажил хаясан тул халдвартай иргэнийг тусгаарлалгүй, найм хоног мартжээ

ВИДЕО: ХӨСҮТ-ийн жолооч нар ажил хаясан тул халдвартай иргэнийг тусгаарлалгүй, найм хоног мартжээ

Энэ сарын 10-нд PCR шинжилгээгээр хариу нь эерэг гарсан нэгэн иргэнийг ХӨСҮТ-ийн ажилчид ээлж солилцохдоо мартаж, найм хоног тусгаарлалгүй үлдээжээ. Өчигдөр тус иргэнийг гэрээс нь ХӨСҮТ-д аваачиж тусгаарласан байна.

Тус иргэн нь найм хоногийн хугацаанд 0-4 насны хоёр хүүхэдтэйгээ гэртээ өөрийгөө тусгаарласан байдалтай байжээ. Тус иргэний эхнэрийн хариу анх эерэг гарч эхнэрийг нь ХӨСҮТ-д тусгаарласан боловч хэд хоногийн дараа давтан шинжилгээгээр нөхрийнх нь хариу сөрөг гарсан байна. Хохирогч иргэн яагаад өөрийг нь тусгаарлаагүй талаар ХӨСҮТ-ийн ажилчдаас асуухад “жолоочид тэр өдөр цалин буулгаагүй гэсэн шалтгаанаар ажил хаясан тул таныг очиж авах жолооч олдохгүй байсан. Улмаар ээлж солилцохдоо таныг асуудлыг хэлэлгүй мартсан тул ийм явдал болсон” гэсэн тайлбарыг өгчээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө